• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
Нийтэлсэн: 2014-03-21 14:48:14
Үзсэн: 109

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
Нийтэлсэн: 2014-03-21 14:48:14 Үзсэн: 109



Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа нэр бүхий офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг Монгол улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний командлагч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор БХИС-ийн Цэргийн командын сургуулийн артиллер, зэвсгийн тэнхимийн багш, хурандаа Д.Батболд, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч, хурандаа С.Түвшинбаяр, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны орлогч дарга, хурандаа Д.Цог-Эрдэнэ, БХХСАХНЭ-ийн штабын дарга, хурандаа Д.Рэнцэндорж, ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Төмөрбаатар, БХЯ-ны Ахмадын хорооны жолооч, бэлтгэл дэд хурандаа С.Цэндбаатар, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны ахмад тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын заан Ц.Цэнд-Аюуш нар,

“Цэргийн гавьяаны одон”-гоор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, БХЯ-ны ГХАГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа М.Мөнхбаяр нарын арав гаруй алба хаагч, “Алтан гадас” одонгоор БХИС-ийн гадаад хэлний сургалтын төвийн багш Ж.Энхтал, БХХСАХНЭ-ийн эм найруулагч М.Дунгармаа, БХ-ын төв архивын архивч С.Оюун-Эрдэнэ нарыг, “Цэргийн хүндэт медаль”-аар БХЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн, хошууч Б.Батболд, ЗХЖШ-ын ЕЗЦК-ын ахлах офицер, хурандаа С.Содов нарын хориод цэргийн алба хаагч, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн бага эмч Л.Цэцэгсайхан нарын хорь гаруй хүнийг шагнан урамшуулсан байна.

Холбоотой мэдээ
ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО
Нийтэлсэн: 2021-05-27 14:24:42 Үзсэн: 727