
Зэвсэгт хүчний 303 дугаар анги “Цэргийн автотехникчдийн өдөр”-ийг тохиолдуулан бие бүрэлдэхүүнийхээ дунд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм”-ийг хэн сайн мэдэх вэ? тэмцээнийг 10 дугаар сарын 14-ний өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль, дүрмээр зохион байгуулж явууллаа. Тус тэмцээнд дэслэгч Ц.Хаш-Эрдэнэ дэд байр, ахмад О.Мандахбаяр тэргүүн байрт шалгарч хамт олноо манлайллаа.
Мөн хувийн авто машинтай офицер, ахлагч, ажилчин албан хаагчдад улирлын техник үйлчилгээ хийх заавар, зөвлөмжийг өгч, хувийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд нь үзлэг явуулж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг явууллаа.