Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбаруудаас шат дараатай ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн, залуу хойч үе, ард иргэдэд салбараа сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн бие бүрэлдэхүүн 10 дугаар сарын 31-ний өдөр “Эх түүхээрээ аялахуй” сэдэвт музейн аяллыг зохион байгуулан, төлөвлөгөөний дагуу Чингис хааны музейг үзэж сонирхон, “Эх түүхээрээ бахархах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, хамт олны чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн стрессийг бууруулах, соён гэгээрүүлэх, түүхийн мэдлэгийг нэмэгдүүлэх гэсэн зорилготойгоо ханган биелүүллээ.
Соёмбот тугаа гурван зууны тэртээгээс бидэндээ ирүүлсэн
Цогт хун тайжийг ч
Сод ухаанаа “Хөх судар”-таа үлдээж, хойч үедээ илгээсэн
Суу билигт Инжинашийг хүлээж авсан шигээ хүлээлгэж өгнө бид... Зохиолч О.Дашбалбар
Мэдээ бичсэн: Ахмад Б.Дуламсүрэн