Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч асан, Агаарын цэргийн Тэнгэр ахмадын хорооны тэргүүн бэлтгэл хурандаа Ш.Энхбат, Агаарын цэргийн командлагч асан бригадын генерал Т.Дашдэлэг, бэлтгэл хурандаа Г.Батхүрэл, Т.Ганбат, Агаарын цэргийн штабын дарга асан бригадын генерал Б.Батбаяр болон үе үеийн ахмад дайчид хүрэлцэн ирж, үнэтэй сургамж, зөвлөгөөг хуваалцсан түүхэн өдөр боллоо.
Нэгэн зууны түүхийг бүтээлцэж, залуу нас, мэдлэг чадвар, билиг оюунаа Агаарын цэргийн хөгжилд зориулан ажилласан, үе үеийн ахмадуудаа Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээнүүд болон энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудыг танилцуулж тэдний санал сэтгэгдлийг сонссон юм.
ЭРХЭМ АЗАЙ БУУРЛУУДДАА
ИРЖ БУЙ МОДОН МОГОЙ ЖИЛДЭЭ
ЭЛГЭЭРЭЭ ЭНХ АМГАЛАН,
ТӨРЛӨӨРӨӨ ТҮВШИН АМГАЛАН
БАЙХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ