Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан залуу халуун насаа Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд зориулж, Монгол улсын агаарын хилийг сахин хамгаалах ариун үйлсэд хөдөлмөр, зүтгэлээ бүрэн зориулсан ахмад буурлуудаа 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командагч бригадын генерал О.Энхбаяр “Олон улсын ахмадын өдөр”-ийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн, Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа эрхэмлэн хамгаалж, Агаарын цэргийн хөгжил дэвшлийн их үйлсэд идэр залуу нас, мэдлэг боловсрол, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмадууд та бүхнээрээ Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн үргэлж бахархаж, омогшиж явдгийг онцлон хэллээ.
Мөн тэрээр Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүн 2020 онд хийж бүтээсэн ажил, ололт амжилтаа дурдаж, үндсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэж буй ажилаа танилцуулж, ахмадуудын санал сэтгэгдлийг сонслоо.

Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа Б.Баярсайхан ахмадуудад “Батлан хамгаалах яамнаас Ахмад настны талаар баримтлах бодлого”, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж, мэдээлэл өглөө.
Хүндэтгэлийн үйл ажиллагааны төгсгөлд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын удирдлага ахмадуудаа гарын бэлэг гардуулж амьдрал үйлс нь өөдлөн дэлгэрч, эрүүл энх, урт наслахын ерөөл дэвшүүллээ.