2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн зөвлөлийн 9 дүгээр хуралдаан боллоо. Хуралдаанаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн дүнг хэлэлцэж, ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Хуралдаанаар зарим офицеруудад албан тушаалын зэрэглэлийн цол олгох асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Агаарын цэргийн командлалын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлттэй танилцаж, хэрэгжилт удаашралтай болон хэрэгжээгүй ажлуудад анхаарал хандуулахыг бүтцийн нэгжийн дарга нарт үүрэг болголоо.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн нууцын офицер хошууч Б.Алтантулгад албан тушаалын зэрэглэлийн “Дэд хурандаа” цолыг гардуулж, баяр хүргэлээ.