Агаарын цэргийн орон тооны бус эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эмэгтэй цэргийн алба хаагч болон ажилтан албан хаагч, тэдний гэр бүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, албаны хөгжил, бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлуудыг судлах, хүний эрх, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаа дахь бүх төрлийн ялгаварлан гадуурхал, хүчирхийлэл, дарамтын эсрэг урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, өв соёл зэрэг нийгмийн харилцааны мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
Үүний нэг болох НҮБ-ын International Women’s Peace Group буюу Дэлхийн эмэгтэйчүүдийн энх тайвны нийгэмлэгтэй хамтран үр хойчийнхоо ирээдүйн төлөө энх тайван нийгмийн цогцлооход гар бие оролцох, хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэх зорилгоор Агаарын цэргийн харьяа анги, салбаруудын 150 гаруй эмэгтэйчүүдийг “Энх тайвны сургагч багш бэлтгэх сургалт”-д амжилттай хамрууллаа.
Цаашид дараагийн шатны сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 24-өөс эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.