• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2024-06-10 19:38:20
Үзсэн: 503

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийтэлсэн: 2024-06-10 19:38:20 Үзсэн: 503



    Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 353 дугаар анги нийт бие бүрэлдэхүүний дунд “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

     Энэхүү үйл ажиллагаанд хүндэт зочдоор АЦК-ын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Ж.Одсүрэн, АЦ-ийн ахмадын хорооны дарга бэлтгэл хурандаа Ш.Энхбат мөн хүндэт шүүгчээр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Технологи дамжуулалт, Инновацын төвийн дарга доктор, хурандаа Ц.Дунгармаа нар хүрэлцэн ирсэн юм. Үйл ажиллагааны гол онцлог нь өгөгдсөн сэдвийн хүрээнд бэлтгэсэн илтгэлүүдийн дэвшүүлж буй шинэ санаа, баримт судалгаанууд байлаа. Жишээлбэл: 324 дүгээр дивизионы харвах батарейны салааны захирагч д/ч Ч.Анхбаярын “Зенит пуужингийн цогцолборын хөгжил, зохион бүтээх тооцооллын судалгаа” мөн Инженер пуужингийн албаны Пуужин чиглүүлэх станцын ахлах инженер х/ч Ц.Отгонбаярын бэлтгэсэн “Зенит пуужингийн хорооны ирээдүйн чиг хандлага” сэдвийн илтгэлүүд байсан юм.

     Мөн эрдэм шинжилгээний хурлын үеэр хүндэт зочид залуу хойч үедээ зориулан өөрсдийн илтгэлүүдийг хүргэсэн нь залгамж халааг нь үргэлжлүүлж байгаа офицер, ахлагч нарт шинэ мэдлэг, сургамж өгсөн өндөр ач холбогдолтой үйл явдал боллоо. Ийнхүү Эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд шилдэг илтгэлүүдийг шалгаруулснаар үйл ажиллагаа өндөрлөлөө. Илтгэлийн нэг дүгээр байранд д/ч Ц.Хас-Очир, хоёр дугаар байранд д/ч Ч.Анхбаяр, гурав дугаар байранд х/ч Ц.Отгонбаяр нар шалгарлаа.

https://www.facebook.com/share/p/unj71VWK4EMW35e9/

Дэд ахлагч З.Хонгорзул

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643