Зэвсэгт хүчний 305-р тусгай салбар олон улсын энхийг сахиулагчдын баярын өдрийг угтан Ховд аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад таниулах сургалт зохион байгууллаа.
Энэ сургалтаар Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах, цэрэг эх оронч үзлийг хүүхэд залуучуудад төлөвшүүлэх, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны онцлогийн талаар болон энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний оролцоо, ач холбогдол, Монгол Улсын эзлэх байр суурь сэдвээр яриа таниулга хийлээ.
Алслагдсан орон нутагт амьдардаг өсвөр үеийнхэнд мэдээллийн чанартай таниулах сургалт явуулсан явдалд тус сургуулийн удирдлага, багш нар баярласан талархсанаа илэрхийлэв.