• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОЛБООЧДЫН ДАДЛАГА, ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-28 10:00:12
Үзсэн: 554

ХОЛБООЧДЫН ДАДЛАГА, ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-28 10:00:12 Үзсэн: 554



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Холбооны хэлтсээс харьяа анги, салбаруудын  холбооны зангилгааны дарга болон салааны захирагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, батлагдсан дүрэм журмыг албандаа мөрдлөг болгон хэрэгжүүлэх чиглэлээр ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

     Энэхүү ажлын нэг болох “Агаарын цэргийн анги, салбаруудын холбооны бэлэн байдлын түвшин, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалтыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн явуулж байна.

     Сургалтын явцтай Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол танилцан, албан үүргээ гүйцэтгэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцон, цаашид мэргэжлийн дадлага ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

     Үүний дараа ЗХЖШ-ын Холбооны дарга, Холбоо мэдээлэл технологийн хэлтсийн дарга, хурандаа М.Золзаяа, ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын мэргэжилтэн, дэд хурандаа Н.Ганхуяг, Тусгай хүчний цэргийн командлалын холбооны дарга, дэд хурандаа Р.Цогтбаатар нарын албаны хүмүүс сургалт орлоо.

     Уг сургалтаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбаруудын холбооны хангалтын байдал, тулгамдаж буй асуудлууд, байлдааны болон үүрэг гүйцэтгэх үед холбооны хангалтын төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон талт үр дүнтэй сургалт болж байна.

Дэд ахлагч С.БАЯРХҮҮ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643