• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-17 08:00:56
Үзсэн: 420

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийтэлсэн: 2024-05-17 08:00:56 Үзсэн: 420



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол энэ оны 05 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 281 дүгээр байгууламжийн үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, байлдааны жижүүрлэлт, цэргийн сургалт бэлтгэлийн явц, байдалтай танилцлаа.

     Тус байгууламж нь Монгол Улсын зүүн өмнөд бүсийн агаарын хил, орон зайд хяналт тавих үндсэн үүргээ хэрэгжүүлэхээс гадна цас зуд, малын гоц халдварт өвчин дэгдэх зэрэг байгалийн гамшигт үзэгдэл, онцгой нөхцөл байдал үүссэн үед орон нутгийн засаг захиргаанд дэмжлэг үзүүлэх, малчид, ард иргэдэд туслах олон талт үүргийг биелүүлэн ажиллаж байна.

     Агаарын цэргийн штабын дарга 281 дүгээр байгууламжийн барилга, байгууламжийн чанар байдал, станц техник, цэргийн аэродром, автомашинуудын ашиглалт, арчлан хамгаалалт, тусгай томилгоот бүлгүүдийн бэлтгэл, жигдрэлтийн байдалтай танилцсанаас гадна бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Агаарын цэргийн командлалаас дэвшүүлж буй хөгжлийн бодлого, зорилт болон хэрэгжүүлж буй онцлох ажил, арга хэмжээний талаар мэдээлэл хийж, алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсон, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

     Түүнчлэн, бие бүрэлдэхүүнээс сэтгэл зүйн болон ажлын байрны сэтгэл ханамжийн байдлын судалгааг авч, алба хаагчдын нийгмийн хамгаалалд тулгамдаж буй зарим асуудлуудыг сонслоо.

хошууч  Г.ЭНХ-АМГАЛАН

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643