• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СУЛИНГИЙН ХИЛЧИД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-05-07 14:00:03
Үзсэн: 619

СУЛИНГИЙН ХИЛЧИД ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-05-07 14:00:03 Үзсэн: 619



     Эх орон минь агаар болон газар, ус гэсэн 3 дархан хилтэй. Өргөн уудам эх орны минь зах хязгаар нутгийг хилчин дайчид харуулдан, хамгаалж байдаг юм. Өмнөдийн зах хязгаар нь үл харагдам сулингийн тал, ханги боомт орчмын өргөн уудам нутгийн агаарын болон газрын хилчид нэгэн өдөр чуулж харилцан туршлага солилцон, нөхөрсөг тэмцээн зохиожээ.

     Монгол улсын Ерөнхийлөгч 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний цөм болсон ахлагчийн бүрэлдэхүүнийг чиглэсэн шат дараатай үйл ажиллагаанууд өргөн цар хүрээтэй зохиогдож үүний зэрэгцээ төрийн цэргийн байгууллагууд хамтран ажиллаж нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа билээ.

     Энэ удаад Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн хамтын ажиллагааг сайжруулах,  хоорондын уялдаа холбоог хангах, харилцан туршлага солилцон, үйл ажиллагаатай танилцах зорилгоор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 090 дүгээр тусгай ротын Ахлагчийн зөвлөл, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн ахлагч нартай хамтран “Бид ахлагч” өдөрлөг хийж,  өдөрлөгийн хүрээнд Зэвсэгт хүчний 090 дүгээр тусгай рот болон Хилийн цэргийн 0168 дугаар ангийн үйл ажиллагаа, Ханги хилийн боомт, хилийн 5 дугаар застав, хилийн баганатай танилцсан байна.

     Дархан хил амгалан бол даяар Монгол амгалан биз ээ… Агаарын болон газрын хилчдийн яруу алдар бадраг.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643