• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО
Нийтэлсэн: 2024-04-30 12:00:42
Үзсэн: 274

ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО
Нийтэлсэн: 2024-04-30 12:00:42 Үзсэн: 274



     Цахим хэрэгсэл ашиглан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн болон алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, залилах гэмт хэрэгтэй тэмцэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Налайх дүүргийн Прокурорын газраас энэ сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний 337 дугаар ангид “Цахим залилангаас урьдчилан сэргийлье” сургалтыг зохион байгууллаа.

     Уг сургалтыг Налайх дүүргийн Прокурорын газрын Хууль цаазын дэд зөвлөх М.Батсугар орсон ба бие бүрэлдэхүүнд хандан “Сүүлийн үед цахим залилан ихсэж,  таны фейсбүүк хаягаар төрөл бүрийн бараа үйлчилгээ, тэр ч бүү хэл барьцаагүй, бага хүүтэй зээл санал болгож, та бидний сэрэмжгүй гэнэн байдлыг ашиглан их хэмжээний луйвар хийгчид олширсоор байна. Цахим залилангаас сэргийлэх, хайртай хүмүүсээ хамгаалах тийм ч хэцүү биш. Учир нь хувийн мэдээлэл, цахим хаягийн нууцлалыг чандлан хадгалж, залилан мэхлэгчдийн ашигладаг түгээмэл аргад авталгүйгээр, танихгүй хүнээс төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг авахгүй байхад л болно” гэлээ.

     Сургалтын төгсгөлд бие бүрэлдэхүүнээс цахим гэмт хэргийн талаар судалгаа авч, алба хаагчдад тулгамдаж  буй асуудлуудын талаар харилцан яриа өрнүүлж, зөвлөгөө өгч мэдлэг тэлсэн үр дүнтэй сургалт боллоо.

Дэд ахлагч С.Баярхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643