• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"МЭРГЭЖЛИЙН АВАРГА АХЛАГЧ" НАРАА ШАЛГАРУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-22 15:00:44
Үзсэн: 296

"МЭРГЭЖЛИЙН АВАРГА АХЛАГЧ" НАРАА ШАЛГАРУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-22 15:00:44 Үзсэн: 296



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан, "Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой"-н баярыг угтан ангийн ахлагчийн бие бүрэлдэхүүний  дунд мэргэжлийн ур чадварыг тодорхойлох, албаараа бахархах зорилгын хүрээнд "Мэргэжлийн аварга ахлагч" шалгаруулах тэмцээн 2024 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд ангийн байрлалд зохион байгуулан 04 дүгээр сарын 15-ны өдөр дүнг тооцон, шагнал гардуулан, хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа.

     Тус тэмцээнд  зенит пуужингийн мэргэжлийн "Аварга ахлагч"-аар 324 дүгээр галын дивизион пуужин чиглүүлэх станцын оператор ахлах ахлагч М.Хизатбек, ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ, сургагч ахлагч М.Бергенбек, 320 дугаар техникийн дивизионы  оператор жолоо ахлах ахлагч Б.Дашдорж, Г.Нэрмөнх, планшетчин ахлагч Д.Мөнх-Оргил, ахлагч Ч.Энхболд, Энгийн М.Угтахбаяр,  дизельчин  ахлах ахлагч Б.Алтаншагай, радиотелеграфчин ахлагч Г.Болормаа, ахлагч С.Отгон-Эрдэнэ, ахлагч Ш.Уртнасан, радиорелейны механикч ахлах ахлагч Б.Нямхүү, РЛС-ын операторчин сургагч ахлагч Ц.Сагсайбаяр, харуул хамгаалалтын салааны буудагч ахлах ахлагч Х.Гансуурь, ахлагч Э.Бат-Эрдэнэ, химийн тасгийн ахлах химичин ариутгагч, тасгийн захирагч ахлах ахлагч Г.Буянжаргал, автын салааны жолооч ахлах ахлагч Д.Цогт, хөгжимчин дэд ахлагч М. Рэнцэндорж нар мэргэжил тус бүртээ тэргүүлэн "Аварга ахлагч" нар болцгоон энгэртээ "Мэргэжлийн аварга ахлагч"-ийн тэмдгийг зүүж,  эзэмшсэн мэргэжлийнхээ ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгээ үнэлүүлсэн юм.

Хошууч Б.Нандинцэцэг

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643