Завхан аймгийн “Даян мэргэн” төсөлт арга хэмжээг санаачлагч “Жинст хайрхан” шагайн харвааны багийн ахлагч аймгийн гоц мэргэн Г.Мягмарсүрэн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улиастай суманд зохион байгуулагдах өөрийн нэрэмжит тэмцээнийг угтаж Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Энхбаяр ахлагчтай шагайн харвааны “Соёмбо” багийн хамт олонд, “Даян мэргэн” харваачдын холбоо, аймгийн гоц мэргэн Г.Мягмарсүрэн ахлагчтай “Жинст хайрхан” шагайн харвааны багийн хамт олноос шагайн харвааны зурхай гардуулан өгч, цаашдынх нь тэмцээн уралдаанд амжилт гаргахыг хүсэн ерөөж нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа.
Уг нөхөрсөг тоглолтод Завхан аймгийн Даян мэргэн холбооны тэргүүн “Жинст хайрхан” багийн ахлагч аймгийн гоц мэргэн Г.Мягмарсүрэн, аймгийн гоц мэргэн Д.Ренчиндорж, аймгийн гоц мэргэн Б.Гансүх, аймгийн гоц мэргэн М.Бямбасүрэн, аймгийн хошой мэргэн Э.Золсайхан, аймгийн хошой мэргэн Б.Даваасамбуу болон Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн шагайн харвааны “Соёмбо” багийн ахлагч дэд хурандаа Э.Энхбаяр, аймгийн гоц мэргэн, ахлах ахлагч Д.Даваадалай, аймгийн гоц мэргэн, ахлагч С.Базаррагчаа, залуу мэргэн, тэргүүн ахлагч Э.Ариунболд, хошууч Б.Энхжин, хошууч Х.Батбаатар, ахмад Б.Түвшинжаргал нар оролцлоо.
Хошууч Н.Мөнхбаатар