Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Сургалт, суртал хүмүүжил сэтгэл зүйн албанаас Цэргийн хүний үндсэн хөдөлмөр болох Цэргийн сургалт бэлтгэлийг тасралтгүй сайжруулахад анхаарч “Гранат шидэлт”-ийн Ангийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж явууллаа.
Тэмцээнд нийт 22 цэргийн алба хаагч оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж оролцогч нийт 15 ширхэг 600 грамм жинтэй Ф-1 хориглолтын гранатыг 40 орчим метрийн зайд байрлах онооны тойрогт шидэн 15 удаагийн гранат шидэлтийн нийлбэр оноогоор 1 дүгээр байранд тус ангийн химийн офицер хошууч Б.Ган-эрдэнэ түрүүлж удаах байранд Радио электрон тэмцлийн бүлгийн дарга ахмад Б.Ганболд шалгарав.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар бие бүрэлдэхүүний Цэрэгжлийн спортын ур чадварыг сайжруулах, дадлагажуулах цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.
ахмад Г.Билгүүтэй