• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХОНОГИЙН СУРГУУЛИЙН ҮЕЭР ШӨНИЙН БУУДЛАГЫН ДАСГАЛ БОЛОВСРУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-06 18:00:02
Үзсэн: 377

ХОНОГИЙН СУРГУУЛИЙН ҮЕЭР ШӨНИЙН БУУДЛАГЫН ДАСГАЛ БОЛОВСРУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-04-06 18:00:02 Үзсэн: 377



     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 2023-2024 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу 03 дугаар сарын 29-ний өдөр ангийн захирагчаар батлуулсан маршрутын дагуу 60 км явган маршийг хүн нэг бүрийн зэвсэг, хэрэглэлтэйгээр  хээрийн байрлал руу хөдөлгөөн үйлдлээ.

     Энэ үеэр сургуулийн удирдагчийн зааврын дагуу хажуугийн хамгаалалт,  заасан районд самналтын ажиллагаа явуулж, эсрэг талын десант хорлон сүйтгэх бүлэг, тэсэрч дэлбэрэх зүйл, занга байрлуулсан эсэхийг шалгах, амралт гэсэн цэгүүдэд рот, салааны жигдрэлт, захирагч дарга нарын авч хэрэгжүүлж байгаа ажиллагаанд дундын хянагч нар хяналт тавьж, дүгнэж ажилласан юм.

     Мөн бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, цагийн байдлын хүндрүүлсэн нөхцөл, үзэгдэх орчин хязгаарлагдмал үед байлдааны ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар сэдвийн хүрээнд ротын шөнийн буудлагыг нам өндрийн цель, газрын дайсантай тэмцэл явуулах байлдааны буудлагыг шөнийн цагаар зааврын дагуу амжилттай зохион байгууллаа.                         

  Хошууч Н.Мөнхбаатар

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644