.jpg)
“Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн хөрөн
гөөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний зогсоолын их засварын ажлыг мэргэжлийн инженерүүдийн зураг төслийн дагуу орчин үеийн техник хэрэгсэл ашиглан, технологийн өндөр түвшинд “Төгс шал” ХХК-аар 2 сарын хугацаанд хийж гүйцэтгүүллээ.
Тус ангийн нисдэг тэрэгний зогсоол нь анх 1982 онд ашиглалтад орсон бөгөөд цаг хугацааны эрхээр элэгдэн хуучирч ашиглахад хүндрэлтэй байсныг шинэчлэн засварласнаар нисдэг тэрэгний хөдөлгүүрт гадны биет орох, даах болон сүүлийн сэнсэнд эвдрэл гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, тоос шорооноос хамгаалах зэрэг нислэг, нислэгийн аюулгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой ажил болсон.
Тус анги 5000 гаруй м2 талбай бүхий шинэ зогсоолд нисдэг тэрэгнүүдээ байрлуулан 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ашиглаж эхэллээ.
