• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“АХЛАГЧИЙН АЛБА-ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-03-28 12:13:52
Үзсэн: 219

“АХЛАГЧИЙН АЛБА-ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-03-28 12:13:52 Үзсэн: 219



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын дунд “Ахлагчийн алба-өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын II шатны шалгаруулалт өнөөдөр (2014.03.27) Барилга-инженерийн цэргийн удирдах газрын хурлын танхимд боллоо.

     Хуралд Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга хурандаа Х.Батсайхан, Сургалт бэлтгэлийн газрын даргын орлогч, мэргэжлийн цэргийн сургалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Ж.Сүх-Очир нар хүндэт зочноор, доктор П.Цэдэв (ҮБХИС), доктор, хурандаа Б.Лувсанравдан (ХХЕГ), доктор, дэд хурандаа Н.Хүдэрбат (БХЭШХ), доктор, ахмад Э.Дашгаадан (ДХИС), доктор, тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг (ҮБХИС) нар шүүгчээр, тэргүүн ахлагч М.Гансүх (ҮБХИС) модератороор тус тус уригдан оролцлоо.

     Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас I шатанд шалгарсан шилдэг 26 илтгэл ирүүлснээс шилдэг 17 судлаач илтгэгч хэлэлцүүлж, III шатанд оролцуулах шилдэг 8 илтгэлийг шалгарууллаа.

     Хурлын зорилго нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагчийн албанд тулгамдаж буй асуудлыг 4 салбар сэдвээр хэлэлцүүлж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тулгуурлан тодорхойлох, ахлагч нарын нэгдмэл оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгосноороо онцлог байв.

     Мөн “Ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал, түүнийг төгөлдөржүүлэхэд бидний оролцоо”, “Ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, мэргэшлийн өнөөгийн байдал, сургалт бэлтгэлийг боловсронгуй болгох арга зам”, “Ахлагчийн бүрэлдэхүүний гэр бүл, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал ба шийдэл”, “Эмэгтэй ахлагч, алба хаагчдад тулгамдаж буй асуудал ба шийдэл” зэрэг асуудлыг хөндөж, сургагч ахлагч П.Баярмагнай (ҮБХИС), ахлах ахлагч Б.Нарантуяа (БИЦУГ), ахлах ахлагч Г.Ган-Эрдэнэ (ХЗЦК), ахлагч Э.Мөнхзул (АЦК), дэд ахлагч Б.Тулга (ДХИС), дэд ахлагч С.Бадамгарав (ХХЕГ), дэд ахлагч М.Раушангүл (ХХЕГ), Г.Цэрэнхорлоо (ХХЕГ) нарын илтгэл тус тус шалгарлаа.

ЗХЖШ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644