• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НАЛАЙХ ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-03-23 12:00:09
Үзсэн: 80

НАЛАЙХ ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ МАРШ-ТУСГАЙ БЭЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Нийтэлсэн: 2024-03-23 12:00:09 Үзсэн: 80



     Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Налайх цэргийн хотхоны төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд “Марш-тусгай бэлтгэлийн тэмцээн” зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа.

     Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 337, 350, 014, 314 дүгээр анги, Хилийн цэргийн 0303 дугаар анги, онцгой байдлын аврах 09 дүгээр анги, төрийн цэргийн болон хууль сахиулах бусад байгууллагын нийт 9 багийн 120 гаруй алба хаагчид оролцсоноос Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн ахмад Т.Бат-Амгалан ахлагчтай баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж гутгаар байр эзэллээ.

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан ахлагчийн бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага туршлагыг нэмэгдүүлэх нь уг тэмцээний гол зорилго гэж зохион байгуулагчид онцлон дурдсан юм.

Дэд ахлагч С.Баярхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644