• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХЛАГЧИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-21 18:00:08
Үзсэн: 162

АХЛАГЧИЙН ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-21 18:00:08 Үзсэн: 162



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачлагаар 2024 оныг ахлагчийн жил болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний 325 дугаар анги 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ахлагчийн жилийн нээлтийн арга хэмжээг ангийн соёлын төвд зохион байгууллаа.

     Ахлагчийн жилийн нээлтийн үйл ажиллагаанд ангийн удирдлага, офицер, ахлагч нар болон тусгай салбаруудын ахлагчийн бүрэлдэхүүн цахимаар оролцлоо.  Энэхүү арга хэмжээг нээж ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана нээж хэлсэн үгэндээ:                       

     “Анги, тусгай салбарын цөм болсон ахлагчийн бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсрол, албандаа хандах хандлага нь сүүлийн үед эрс өөрчлөгдөж суръя, мэдье, өөрийгөө хөгжүүлье, анги байгууллага, ажлын орчин нөхцөлөө сайжруулъя тус тусдаа бус хамтарч аливаа зүйлийг хийе, зохион байгуулъя гэсэн эрмэлзэлтэй байгаад ангийн захирагч, удирдлага, офицерууд, хамт олны хувьд та бүхэнд талархал илэрхийлмээр байна” гэж хэлж албандаа хичээл зүтгэл гарган хамт олноо манлайлсан зарим бүрэлдэхүүнийг  Батлан хамгаалах салбарын медалиар шагнаж урамшууллаа.

     Үүний дараа тэргүүн ахлагч Э.Ариунболд 2024 онд ахлагч нарын зүгээс хийж, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг ангийн захирагчаар батлуулж, ангийн нийт бүрэлдэхүүнд танилцууллаа.

     Нээлтийн ажиллагаанд зориулан ахлагчийн бүрэлдэхүүний  урлагийн тоглолтыг ангийн нийт бие бүрэлдэхүүн болон цахимаар оролцож байгаа тусгай салбарын ахлагчийн бүрэлдэхүүнд толилуулсан юм.

     Мөн ахлагчийн жилийн нээлтийн ажиллагаанд зориулж “Цол бүхэн сайхан” нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион явууллаа.

     Тус тэмцээнд дэд ахлагчаас дэд хурандаа хүртэлх цолтой нийт 15 баг өрсөлдсөнөөс дэд ахлагч В.Мянган-Эрдэнэ ахлагчтай дэд ахлагчийн I баг тэргүүн байр, ахлагч Г.Балжинням ахлагчтай ахлагчийн I баг дэд байр, дэд ахлагч Э.Бумцэнд ахлагчтай дэд ахлагчийн II баг гутгаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Хошууч Н.Мөнхбаатар

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644