• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НЭГДСЭН ТООЛЛОГО БОЛОН БАЯРЫН ХУРАЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-18 08:00:41
Үзсэн: 250

НЭГДСЭН ТООЛЛОГО БОЛОН БАЯРЫН ХУРАЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-03-18 08:00:41 Үзсэн: 250



     Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 103 жилийн ойг тохиолдуулан нэгдсэн тооллого зохион байгууллаа.

     Арга хэмжээнд Батлан Хамгаалах салбарын шагналаар шагнагдсан цэргийн алба хаагчдад шагналыг гардуулсан ба Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч болон ангийн захирагчийн тушаалаар зарим офицер, ахлагч нарт цэргийн цол  олгосон юм.

     Цэргийн цол, Батлан хамгаалах салбарын шагналаар шагнагдсан алба хаагчдад болон нийт бие бүрэлдэхүүнд ангийн захирагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй баяр хүргэж хэлсэн үгэндээ “Бид бүхэн өндөр үүрэг хариуцлагын дор, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд хамт олны гар нийлэмжтэй хамтын ажиллагаа, хариуцсан ажилдаа эзний ёсоор хандах нь нэн чухал байдгийг алхам бүртээ санаж явах учиртай. Бидний өмнө Монгол Улсын агаарын хилийн орон зайн халдашгүй дархан байдал, агаарын довтолгооноос хамгаалах нэн хариуцлагатай үүрэг байгаа гэдгийг ямагт санах хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ.

     Мөн жил бүрийн энэ өдөр бэлтгэл ахлагч нарын төлөөлөл буюу сургагч ахлагч С.Түвшинбат, ахлах ахлагч Ц.Отгонбилэг, ахлагч Б.Нямхүү нар ажлын өндөр бүтээмжтэй, идэвх санаачилгатай, хамт олноо манлайлан ажиллаж байгаа ахлагч нартаа дурсгалын зүйл гардуулдаг билээ. Бэлтгэл ахлагч нарын төлөөлөл өнгөрсөн, одоо, ирээдүйд ямагт харилцаа холбоотой ажиллах нь туршлага, шинэ мэдлэгийг хослуулан албаны нэр хүндээ өндөрт өргөж явах, мэдээж агаарын орон зайн хяналтыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд өндөр ач холбогдолтой талаар хэлсэн юм.

     Үйл ажиллагааны төгсгөлд ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эрэгтэй офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад зориулсан хүндэтгэлийн зоогийн арга хэмжээг зохион байгуулсан ба нийт бие бүрэлдэхүүнд зориулан урлаг, соёлын  арга хэмжээг зохион байгуулсан юм.

Дэслэгч Ч.ОЮУН-ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644