• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

УЛИАСТАЙ ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙХНИЙ МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР
Нийтэлсэн: 2024-03-16 08:00:18
Үзсэн: 265

УЛИАСТАЙ ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙХНИЙ МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР
Нийтэлсэн: 2024-03-16 08:00:18 Үзсэн: 265



     Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойг тохиолдуулан Улиастай цэргийн хүрээний төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд цэрэгжлийн спортын болон спорт тоглоомын 9-н төрөлт цогцолбор тэмцээн 03 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 

     Уламжлал болсон тус тэмцээнд нийт 15 байгууллагын 300 гаруй алба хаагчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг тамирчид дараах амжилтыг үзүүлсэн юм.

     Даамны тэмцээний эмэгтэй төрөлд дэд ахлагч Б.Соёл-Эрдэнэ I байр, эрэгтэй төрөлд ахлах ахлагч Д.Даваадалай II байр, Дартсын тэмцээний эмэгтэй төрөлд ахлагч Пүрэврагчаа II байр, Ширээний теннисний тэмцээнд ахлагч Б.Соёл-Эрдэнэ I байр, E-спортын төрөлд ахлах дэслэгч Б.Энх-Амгалан ахлагчтай баг III байр, гар бөмбөгийн тэмцээнд дэд ахлагч Х.Дауренбек ахлагчтай баг III байр, сагсан бөмбөгийн тэмцээнд ахлагч Д.Дүгэрсүрэн ахлагчтай баг II байр, марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд ахмад Ц.Тогтохбаатар ахлагчтай тасаг I байр, оны аварга ахлагчийн төрөлд дэд ахлагч Б.Батбумба I байр, эмэгтэй оны аваргын төрөлд дэд ахлагч Б.Ариунзаяа I байр, дэслэгч Б.Амаржаргалан II байрыг тус тус эзэлж байгууллагын нэгдсэн дүнгээр III байрт шалгарсан амжилт үзүүллээ.

     Монгол цэргийн өдрийг угтан зохион байгуулсан тус тэмцээн, уралдааныг Завхан аймгийн “Алтангадас” одонт дэд хурандаа Н.Отгонжаргал даргатай Цагдаагийн байгууллага Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулалтыг хариуцан ажиллажээ.

Хошууч Н.Мөнхбаатар

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644