• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-03-15 16:00:25
Үзсэн: 302

"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ
Нийтэлсэн: 2024-03-15 16:00:25 Үзсэн: 302



     Монгол Улсад Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жил, "Монгол цэргийн өдөр"- ийн нийт бие бүрэлдэхүүн "Монгол цэргийн тангараг"-аа давтах ёслолын ажиллагааны дараа баярын хурлыг зохион байгуулсан юм.

     Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар салбарын шагнал хүртээж, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагчийн тушаалаар зарим цэргийн албан хаагчдад цэргийн цол олгосон юм.

     Салбарын шагнал, цэргийн цол хүртсэн хамт олондоо хүндэтгэл үзүүлэн, нийт мөрдэс нэгт цэргийн алба хаагчдад, цэргийн байгууллагад ажиллаж байгаа энгийн ажилтан алба хаагчдад, хамт олны арыг бат дааж байдаг тэдний гэр бүлийн хүндэт гишүүдэд Монгол цэргийн өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлэн үргэлжилсэн энэ өдрийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж өнгөрсний  зэрэгцээ ангийн эмэгтэйчүүдийн зүгээс цэргийн алба хаагч хамт олондоо баяр хүргэн сэтгэлийн бэлэг барьсан баяр хөөртэй, дурсамжтай өдөр болж өндөрлөлөө.

     Мөн 2024 оныг "Ахлагчийн жил" болгон зарласны хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн цэргийн хүрээний анги байгууллагууд, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран "Ахлагчийн жил"-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх цэргийн хотхоны ахлаач хурандаа Г.Эрдэнэбаатар нар үг хэлсэн ба тус дүүргийн цэргийн хотхоны Зэвсэгт хүчний анги байгууллагын тэргүүн ахлагч нар болон  төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 300 гаруй ахлагч оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд Соёлын ордон болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдаас  бүрдсэн урлагийн хэсэгчилсэн тоглолт үзүүлж, толилуулсан юм.

     Тус өдөр төрийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд  "Монгол цэргийн өдөр", "Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 60 жил"-ийн ойн хүрээнд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн нэрэмжит "Хүчит бөхийн барилдаан"-ыг ангийн спорт зааланд зохион байгууллаа . Тус барилдаанд сумын цолтой болон залуу 32 бөх зодоглосноос Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн Нисэхийн үйлчилгээний батальоны тусгай тоноглолтой авто техникийн жолооч, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, сумын заан Ц.Давааням түрүүлж, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн 324 дүгээр дивизионы захирагчийн орлогч, штабын дарга сумын заан хошууч Д.Энхтүвшин үзүүрлэлээ.

Хошууч Б.Нандинцэцэг

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644