• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МАРШИЙН ТЭМЦЭЭН БОЛ ЦЭРГИЙН ХҮНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ ЧАДВАРУУДЫН НЭГ
Нийтэлсэн: 2024-03-14 15:00:42
Үзсэн: 255

МАРШИЙН ТЭМЦЭЭН БОЛ ЦЭРГИЙН ХҮНИЙ ЭЗЭМШВЭЛ ЗОХИХ ЧАДВАРУУДЫН НЭГ
Нийтэлсэн: 2024-03-14 15:00:42 Үзсэн: 255



     Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой, "Монгол цэргийн өдөр", Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүссэний 60 жилийн ойг угтан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн сахилга дэг журам бэхжүүлэх салбар зөвлөлөөс цэргийн алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэл, цэргийн хэргийн мэдлэг, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлэх, бүлгийн үйл ажиллагааны гар нийлэмжийг хангах зорилгоор "Бүлгийн марш-тусгай бэлтгэлийн тэмцээн"-ийг 8 салбарын 12 бүлгийн дунд сахилга дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиулан амжилттай зохион байгуулж явууллаа. 

     Уг тэмцээн нь оролцож буй цэргийн алба хаагчдын идэвх оролцоо, авхаалж самбаа, ур чадварыг сорьсон шударга өрсөлдөөний дунд явагдаж аваргуудаа тодрууллаа.

     Марш-тусгай бэлтгэлийн тэмцээн нь цэргийн хүний хийх ёстой, оролцох ёстой тэмцээн бөгөөд хамт олны багаар ажиллах чадвар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангасан, алба хаагчдын дайчин нөхөрлөлийг бэхжүүлсэн, тэсвэр хатуужлыг нэмэгдүүлсэн, байгалийн ямар ч нөхцөлд тавигдсан үүргийг гүйцэтгэх суурь болдгоороо ач холбогдолтой байдаг.

     Тус тэмцээнийг зохион байгуулснаар Налайх цэргийн хотхон, цаашлаад Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш-тусгай бэлтгэлийн тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулж, дараагийн шатны тэмцээнд оролцох бэлтгэлийг хангуулах ач холбогдолтой болсон юм.

Дэд ахлагч С.Баярхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644