• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧИН АХЛАГЧИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-02-28 10:38:15
Үзсэн: 240

ЗЭВСЭГТ ХҮЧИН АХЛАГЧИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Нийтэлсэн: 2024-02-28 10:38:15 Үзсэн: 240



     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын жил болгон зарласны дотор энэ онд дээрх байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтыг зохион байгуулах шийдвэр гаргасан.

     Ахлагчийн жилийн нээлт, эрдэм шинжилгээний хурлыг нээж ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр үг хэлсэн ба тэрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн болон бусад чиг үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлж, ард түмэн, төр, засгийн удирдлагаас өндөр үнэлэлт авсаар ирсэн бөгөөд тэрхүү үүргүүдийг ёсчлон биелүүлж буй нийт бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагч нар бүрдүүлж байгаа. Тиймээс Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний гол цөм болсон ахлагч нар маань Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбар, байгууллагуудын өмнө дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг амжилттай шийдвэрлэх, сургалт бэлтгэлийн чанар, үр дүн, мэдээлэл, сурталчилгаа, сэтгэл зүйн хангалтын ажлыг сайжруулах, зэвсэг, техникийн бэлэн байдлыг хангах үйл хэрэгт манлайлан оролцож, улс орны бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулсаар ирснийг Зэвсэгт хүчний удирдлага ямагт өндрөөр үнэлдэг” гэдгийг онцолж хэлэв.

     Арга хэмжээн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын их танхимд Зэвсэгт хүчний хэмжээнд нэгтгэн зохион байгуулж буй Ахлагчийн жилийн нээлтэд  065 дугаар ангийн удирдлага болон бие бүрэлдэхүүн цахимаар амжилттай хамрагдлаа.

ДЭСЛЭГЧ ОЮУН-ЭРДЭНЭ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644