• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-13 16:52:52
Үзсэн: 232

“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-13 16:52:52 Үзсэн: 232



     Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч хөх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний бэлэгт сайн өдөр бие бүрэлдэхүүний нэгдсэн золголтыг зохион байгууллаа.

     Сар шинийн нэгдсэн золголтод хүрэлцэн ирсэн ахмад буурлууд болон нийт бие бүрэлдэхүүндээ ангийн захирагч Б. Мөнх-Ирээдүй сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, ажил албандаа арвин их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

     Мөн цагаан сарын баярыг тохиолдуулан  хамт олныхоо дунд ёс заншил, Монгол уламжлалаа дээдлэх, нөхөрсөг харилцааг бэхжүүлэх хүрээнд “Дээлтэй Монгол" тэмцээнийг бие бүрэлдэхүүнийхээ  дунд амжилттай зохион байгууллаа.

     Тус тэмцээн нь багын мэндчилгээ, алаг мэлхий, морь уралдуулах, сээр шалгах, шагай шүүрэх, монгол кино /хэсгээс тоглох/, асуулт хариулт /ёс заншлын талаар /-ын гэсэн төрлүүдээр явагдсанаас дэд хурандаа Г.Энхболд ахлагчтай ямаачин баг тэргүүн байрт, дэд хурандаа Н.Эрдэнэ-очир ахлагчтай тэмээчин баг дэд байрт, Юндэн гөөгөө-гөөр хошууч Д.Оргилболд, Монголжингоо-оор дэслэгч Ч.Оюун-эрдэнэ нар шалгарч шагналын эзэд боллоо.

     “Дээлтэй монгол” тэмцээн зохион байгуулснаар цагаан сарын ёс заншлын талаар мэдлэг олгосон олон төрлийн авьяас ур чадвар, баг тус бүрийн хамтын ажиллагаа хүн нэг бүрийн оролцоог бий болгосон тэмцээн болж өндөрлөлөө.

Ахлах дэслэгч Б.Дуламсүрэн

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644