Зэвсэгт хүчний 325 дугаар анги Сар шинийн нэгдсэн золголтыг зохион байгууллаа Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч хөх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн өдөр бие бүрэлдэхүүний нэгдсэн золголтыг ангийн соёлын төвд зохион байгууллаа. Сар шинийн нэгдсэн золголтод хүрэлцэн ирсэн ахмад буурлууд болон нийт бие бүрэлдэхүүндээ ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана сар шинийн мэндчилгээ дэвшүүлэн, ажил албандаа арвин их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Тус ангийн 103 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүн сар шинийн баярын үеэр Баянхонгор аймгийн Баянлиг суманд цас ихээр орж, өвөлжилт хүндэрсэн учир "Нэг алба хаагч нэг боодол өвс" аяныг өрнүүлэн Баянлиг сумын 4-р багт 50 боодол өвсийг хүлээлгэн өглөө. Мөн тус багаас аймгийн болон сумын аварга малчнаар шалгарсан малчдад хүндэтгэл үзүүллээ.
Дэслэгч Э.Эрдэнэсүх