• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 303 ДУГААР АНГИД АЖИЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-09 09:09:07
Үзсэн: 332

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 303 ДУГААР АНГИД АЖИЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-09 09:09:07 Үзсэн: 332



     ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон “Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг” 02 дугаар сарын 08-ны өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажиллалаа. Бүлгийн багш нар офицер, ахлагч, ажилтан алба хаагчдыг бүлэгт хуваарилан баг хамт олон, хүн бүрийн үүрэг оролцоонд тулгуурлан сургалтыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулсан юм.

     Тус сургалтаар Зэвсэгт хүчний хөгжлийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, цэргийн алба, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг үнэлэх, удирдах ба манлайлах, харилцаа ба хандлага, ур чадвар, хариуцлагыг хэрхэн уялдуулж ажиллах, багаар хэрхэн үр дүнтэй ажиллаж, нэгдмэл ойлголт бүхий оновчтой шийдвэрийг гаргах талаар онол болон дадлага хосолсон үр дүнтэй сургалт боллоо.

     Сургалтын хүрээнд “Хувь хүний багт гүйцэтгэх үүрэг, оролцоо”, “ЕQ”, “Харилцааны сэтгэл зүй”, “Сэтгэл гутралын шинж тэмдэг, түүнээс урьдчилан сэргийлэх, гарах арга зам” сэдвүүдээр сургалтыг зохион байгуулж, бие бүрэлдэхүүний өөрийн давуу болон сул талаа мэдэх, цаашид давуу талаа хөгжүүлэхэд хэрхэн анхаарахыг ойлгуулж өгсөн юм.

Ахмад Г.БИЛГҮҮТЭЙ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644