• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

"АМАР БАЙНА УУ" УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-09 08:00:46
Үзсэн: 230

"АМАР БАЙНА УУ" УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-09 08:00:46 Үзсэн: 230



     "Хилэнт эх" хэмээгч модон луу жилийн сар шинийн баярыг угтан ангийн эмэгтэйчүүдийн зөвлөл, Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албатай хамтран алба салбаруудын дунд "Амар байна уу" уламжлалт тэмцээнээ бие бүрэлдэхүүнийхээ дунд зохион байгууллаа. Энэхүү тэмцээний зорилго нь  ангийн офицер, ахлагч ажилтан алба хаагчдад Монгол түмний үндэсний өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх юм. Тэмцээнд оролцогч алба, салбарууд ерөөл магтаал, ардын дуу, ардын бүжиг, асуулт хариултын тэмцээн гэсэн 4-н төрлөөр эн тэнцүүхэн өрсөлдөж тэргүүн байранд- 320 дугаар дивизион, дэд байранд-324 дүгээр дивизион тус тус шалгарсан бол ахмад М.Бямбадорж шилдэг үндэсний хувцаслалттай алба хаагчаар тодорсон юм.

     Үндэсний дээл хувцсаараа гоёсон Монгол бахархал, уламжлал ёс заншлын  тэмцээний энэ өдрийг бие бүрэлдэхүүн хоног тоолон хүлээдэг болсон нь хамт олны уур амьсгал, гар нийлэмжтэй ажиллагааны илэрхийлэл билээ.

     САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Хошууч Б.Нандинцэцэг

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56012
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51984
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50104
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49103
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48935
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48645