Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ангиудын нууцын дарга-архивын эрхлэгч нартай мэргэжил арга зүйн сургалтыг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Агаарын цэргийн командлалд зохион байгуулж явууллаа.
Сургалтаар төрийн болон албаны нууц, архив, албан хэрэг хөтлөлтийн талаар ЗХЖШ-ын УХМАБХ-ийн мэдээллийн аюулгүй байдлын албаны нууцын төлөвлөлтийн офицер хошууч С.Ганбат, Батлан хамгаалахын төв архивын сан хөмрөгийн эрхлэгч хошууч Б.Тогтохжаргал, ахлах зааварлагч арга зүйч А.Уртнасан Агаарын цэргийн командлалын Нууцын дарга хошууч Б.Алтантулга нар хичээл зааж, ангиудын нууцын дарга-архивын эрхлэгч нарыг мэргэжлийн удирдлагаар ханган, заавар, зөвлөгөө өглөө.