• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙНХЭН АХЛАГЧИЙН ЖИЛИЙНХЭЭ НЭЭЛТИЙГ ЦЭВЭР АГААРТ ХИЙВ
Нийтэлсэн: 2024-02-07 10:48:00
Үзсэн: 714

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙНХЭН АХЛАГЧИЙН ЖИЛИЙНХЭЭ НЭЭЛТИЙГ ЦЭВЭР АГААРТ ХИЙВ
Нийтэлсэн: 2024-02-07 10:48:00 Үзсэн: 714



    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг Ахлагчийн албыг дэмжих, жил, ЗХЖШ-аас “Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриа дор ахлагчийн жил болгон зарласантай холбогдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэгийн командлал “Ахлагчийн жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Богд уулын энгэрт харьяа ангиудынхаа ахлагч нарын цасны баяртай хамтатган тэмдэглэлээ.

    Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан,  Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Агаарын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Н.Баттөмөр, Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Ж.Одсүрэн нарын хүндэт зочид болон харьяа ангиудын ахлагч нарын төлөөлөл оролцлоо. 

     Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: Ахлагчийн жилийн хүрээнд зохион байгуулах төлөвлөгөөт арга хэмжээг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хэмжээнд зохион байгуулах чиг бүхий дэд ажлын хэсгийг Агаарын цэргийн штабын даргаар ахлуулан байгуулж ажиллуулж байна. Энэ ажлын хэсэг маань ахлагч нарын алба хаах орчин, нөхцөлийг сайжруулах, урам зоригийг нэмэгдүүлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ, соёл урлаг, олон нийтийн болон урамшууллын цогц арга хэмжээг төлөвлөн, зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлж ажиллана гэдэгт итгэж байна. Ахлагчийн жилээ манай ахлагч нар оюундаа хөрөнгө оруулсан, бүтээлч байж, манлайлан оролцохыг уриаллаа.

    Мөн ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан Ахлагчийн жилд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтран зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг товч танилцуулж Агаарын цэргийн бүрэлдэхүүнд амжилт хүслээ.

    Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, урлагийн тоглолтуудыг зохион байгуулж, ахлагч нар нэг өдрийг цэвэр агаарт өнгөрүүлсэн дурсамжтай, оролцогчдын сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644