• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ӨВЛИЙН САРУУДЫГ ҮДЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-02 17:00:52
Үзсэн: 239

ӨВЛИЙН САРУУДЫГ ҮДЛЭЭ
Нийтэлсэн: 2024-02-02 17:00:52 Үзсэн: 239



     2023-2024 сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу суртал хүмүүжил, сэтгэл зүйн албанаас ангийн бие бүрэлдэхүүний хамт олонч, эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх, биеийн тамир спорт, үндэсний өв уламжлалт тоглоом наадгайг түгээн дэлгэрүүлэх, соёл олон нийтийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор "ЦЭВЭР АГААР-ЭРҮҮЛ АМЬДРАЛ" уриан дор цасны баярын арга хэмжээг Тэрэлж-байгалийн цогцолборын "НАЙМАН ШАРГА" цэргийн амралтын газрын материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

     Арга хэмжээг ангийн захирагчийн нислэг эрхэлсэн 1 дүгээр орлогч, нисгэгч хошууч Б.Батболд нээж, алба салбарууд мэндчилгээ дэвшүүлэн үйл ажиллагааг эхлүүлэн хурд хүч, авхаалж самбааг сорьсон цасны сумо, морин байлдаан болон үндэсний мөсний шагайн харваа, бүжгийн тэмцээн гэх мэт уралдаануудыг зохион байгуулахаас гадна үндэсний өв соёлыг сурталчлах шилдэг үндэсний хувцастай хос шалгаруулж нийлбэр дүнгээр тэргүүлсэн хамт олныг алдаршуулан шагнаж урамшуулсан юм.

     Жил бүр төлөвлөгөөний дагуу анги хамт олны дунд зохион байгуулагддаг соёл олон нийтийн үйл ажиллагааг "Цасны баяр", "Явган алхалт", "Ууланд алхах", "Байгалийн цогцолборт түүх дурсгалын газраар аялах" зэрэг байдлаар явуулдаг нь олон төрлийн ач холбогдолтой байдаг.

     Өвлийн сүүл сарын нар ээсэн энэ өдөр горхи Тэрэлжийн хөндийн жаврыг хамт олны инээд хөөр үргээж, үндэсний дээл хувцсаараа гоёсон тэд сүүн цагаахан дэлхийг олон өнгөөр сүлэн байлаа.

Дэд ахлагч С.БАЯРХҮҮ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646