• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНГИЙН БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-02 11:00:59
Үзсэн: 776

АНГИЙН БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-02-02 11:00:59 Үзсэн: 776



     Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага, офицер, ахлагч, ажилтан албан хаагчид өөрсдийн нөөц боломжоо ашиглаж биеийн тамирын зааландаа засвар тохижилтын ажил хийж нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Ангийн биеийн тамирын заалны нээлтийн үйл ажиллагаанд Завхан аймгийн засаг даргын тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн, Батлан хамгаалахын  Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Агаарын цэргийн командлагч  хурандаа Т.Ганбат, Ангийн захирагч хурандаа Б.Баярсайхан болон бусад офицер, ахлагч, ажилчин албан хаагч, Завхан аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

     Мөн нээлтийн үйл ажиллагаанд зориулж Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын дунд нөхөрсөг “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж явуулсан юм.

     Уг тэмцээнд ангийн захирагчийн ажил хүлээлцэх комиссын баг, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага,  Завхан аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын байгууллага гэсэн зургаан баг оролцсон. Үүнээс I байрт хошууч Л.Баасансүрэн даргатай аймгийн ШШГГ-ын баг, II байрт дэд хурандаа Н.Отгонжаргал даргатай Цагдаагийн газар тус тус байр эзэллээ.  Мөн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд “Сагсан бөмбөг”-ийн тэмцээн зохион байгууллаа.

     Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэсэн дөрвөн баг оролцлоо. Тэмцээний I байрт ахмад Д. Бат-Эрдэнэ ахлагчтай Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, II байрт ахмад Ц.Тогтохбаатар ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар анги, III байрт ахлах дэслэгч Г.Ганбат ахлагчтай Цагдаагийн газар тус тус байр эзэллээ.

Хошууч Н.МӨНХБААТАР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646