• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СЭТГЭЛИЙН БЭЛЭГ БАГАДАДГҮЙ-ДЭМ ДЭМЭНДЭЭ...
Нийтэлсэн: 2024-01-25 09:00:16
Үзсэн: 209

СЭТГЭЛИЙН БЭЛЭГ БАГАДАДГҮЙ-ДЭМ ДЭМЭНДЭЭ...
Нийтэлсэн: 2024-01-25 09:00:16 Үзсэн: 209



     2024 оныг Зэвсэгт хүчний цөм болсон ахлагч нарын манлайллыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан ирж буй ХVII жарны Хилэнт эх хэмээгч модон луу жилийн сар шинийн баярыг угтан Зэвсэгт хүчний 328 дугаар тусгай салбарын удирдлагын бүрэлдэхүүн, ахлагчийн зөвлөл хамтран Зүүнговь сумын зарим иргэдэд сэтгэлийн бэлэг гардуулан өгсөн юм.

     Тус салбарын бүрэлдэхүүн нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, олон нийтийг чиглэсэн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулдаг ба Зүүнговь сумын нийгмийн ажилтантай тогтмол холбоотой байж хамтран ажилладаг билээ.

     Энэ удаагийн төлөвлөгөөт ажлын хүрээнд нэгэн үед тус салбарын түүхийг бичилцэж явсан ажилтан, өндөр настан Б.Тогтох болон сумын 5 дугаар багийн айл өрхүүдээс олон хүүхэдтэй нэг өрх, гэр бүлийн гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй нэг өрхийг тус тус сонгон сэтгэлийн бэлэг гардуулан өгсөн юм.

     Дэм дэмэндээ, дээс эрчиндээ хэмээн Монголчууд бид хэлэлцдэгийн учир эх орондоо тангараг өргөсөн алба хаагч бүхний сэтгэл сүү шиг цагаахан, рашаан ус мэт ундран оргилж байдаг юм.

Дэслэгч П.НАРАН-ОЧИР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646