Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх салбар зөвлөл"-ийн 2020 оны төлөвлөгөөний дагуу бие бүрэлдэхүүний эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор харьяа анги, салбаруудад “Хууль хэн сайн мэдэх вэ?” болзолт уралдааныг зохион байгууллаа.
Агаарын цэргийн командлагчийн баталсан удирдамжийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 10-21-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 065, 303, 325, 337,353 дугаар анги болон Зэвсэгт хүчний 113, 274, 321, 322 дугаар тусгай ротын офицер, ахлагч нарын дунд явууллаа.
Уралдаанд шилдэг ангиар дэд хурандаа Д.Шатаррагчаа захирагчтай Зэвсэгт хүчний 303 дугаар анги, шилдэг офицероор Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн ахмад Ц.Одгэрэл, шилдэг ахлагчаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 321 дүгээр тусгай ротын дэд ахлагч Б.Содцэцэг нар тэргүүллээ.