Модон барилдааны 11 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн UG PALACE-д хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Тэмцээнд 11 багийн 232 тамирчин өсвөр болон насанд хүрэгчдийн 23 жинд өрсөлдөн аваргаа тодруулсан юм. Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 113 дугаар тусгай ротын ахлагч Ц.Пүрэвсүрэн эрэгтэйчүүдийн 65 килограммын жинд барилдан тэргүүн байрт шалгарчээ. Ахлагч Ц.Пүрэвсүрэнгийн амжилтын талаар та бүхэнд хүргэж байсан билээ. (https://gsmaf.gov.mn/atsk/onePost/486)
Тэрээр тууштай бэлтгэл, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэж өмнөх амжилтуудаа бататган улсын аварга хэмээх алдрыг хоёр дах удаагаа хүртэж байна.
Энэ удаагийн тэмцээний онцлог нь олон улсын тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох эрх олгосон явдал байлаа.
Ахлах дэслэгч Б.БАЯНСАН