Баянхонгор аймгийн Баянлиг сумын төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дунд жил бүр оны сумын аварга шалгаруулах спортын тэмцээн уралдаан зохион байгуулагдаж эхлээд хэдийн 16 жил болжээ.
2024 оны сумын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай рот, сумын Засаг Даргын Тамгын Газар, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, сумын хувиараа бизнес эрхлэгчид болон 5-н багийн малчин иргэд, залуучуудын гээд нийт эрэгтэй 13, эмэгтэй 11 баг тамирчид хоёр өдрийн турш өрсөлдөж тэмцээний дүн гарлаа.
Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 103 дугаар тусгай ротын баг тамирчдыг дэд ахлагч Г.Нямдорж ахалж орсон ба багаараа тэргүүн байрт шалгарч хувийн тоглолтоор “Шилдэг довтлогч” өргөмжлөл хүртсэн амжилтыг үзүүлсэн юм.
Тусгай салбарууд тухайн орон нутагтаа зохион байгуулагдаж байгаа бүх төрлийн арга хэмжээнд идэвхтэй хамрагддагаас гадна цаг агаарын хүндэрсэн нөхцөлд, иргэдэд халамж тусламж үзүүлэх гэх мэт ажлыг хоёргүй сэтгэлээр зохион байгуулсаар байна.
Хошууч Э.Буяндэлгэр