• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АГААРЫН ХИЛЧДИЙН 2023 ОНЫ ТЭРГҮҮНҮҮД ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2023-12-30 08:00:02
Үзсэн: 441

АГААРЫН ХИЛЧДИЙН 2023 ОНЫ ТЭРГҮҮНҮҮД ШАЛГАРЛАА
Нийтэлсэн: 2023-12-30 08:00:02 Үзсэн: 441



     Хуанлийн хуудас эргэн шинэ он айлчлан ирж буй энэ цаг дор Зэвсэгт хүчний Агаарын цэргийнхэн улиран одогч 2023 оны тэргүүнүүдээ шалгарууллаа.

     Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат: “2023 он Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хэмжээнд өндөр үр бүтээлтэй, шинэчлэлийн салхи сэвэлзсэн өөрчлөлт, ахиц дэвшлийн гүүр  болсон жил болон өндөрлөж байна. Энэ онд төрийн цэргийн командлалын бие даасан байдлыг хангах гол зорилтын хүрээнд Агаарын цэрэг шинэ байрлалд шилжин байрлаж, орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн нэлээдгүй ажил, арга хэмжээг хэрэгжүүллээ. Гадаад хамтын ажиллагаанд үсрэнгүй өөрчлөлт гарч, зэвсэглэл техникийг шинэчлэх ажлууд яригдан Агаарын цэргийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд ахиц гарсан жил байлаа. Алба хаагчид маань тив дэлхийн аваргын томоохон тэмцээнүүдэд амжилт гарган эх орныхоо төрийн далбааг олон улсын тэнгэрт мандуулсан бахархам үйлс арвинтай спортын амжилтын богц дүүрэн хуучин оноо үдэж байна. Мөн манай залуу офицерууд Зэвсэгт хүчин хийгээд төрийн цэргийн байгууллагуудыг өнгөлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа өрсөлдөн өндөр амжилт үзүүлсэн. Ирээдүй өнгөтэй сайхан харагдаж байна. Ирэх 2024 онд хийж бүтээхээр төлөвлөж байгаа ажил үйлс арвин их байна. Хамтдаа хийе, хамтдаа бүтээе.” хэмээн хэлсэн юм.

     Ингээд 2023 онд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хамт олныг хийж гүйцэтгэсэн ажил үйлсээрээ хошуучилсан тэргүүний бүтцийн нэгж, алба хаагчдыг шалгаруулсан юм. Тодруулбал: "Агаарын цэргийн Тэргүүний анги"-аар хурандаа Э.Батсайхан захирагчтай Зэвсэгт хүчний 337 дугаар анги, "Агаарын цэргийн Тэргүүний салбар"-аар Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн ахмад Э.Дэмбэрэлсамбуу захирагчтай Нисдэг тэрэгний хэсэг, "Агаарын цэргийн Тэргүүний офицер"-оор Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хошууч Ц.Гантөгс, "Агаарын цэргийн Тэргүүний ахлагч"-аар Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн ахлах ахлагч У.Баяр-Амгалан, "Агаарын цэргийн Тэргүүний ажилчин албан хаагч"-аар Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104 дүгээр тусгай ротын ажилтан П.Баттогоо, Агаарын цэргийн командлалын Тэргүүний бүтцийн нэгж"-ээр хурандаа З.Бадралт даргатай Холбооны хэлтэс, "Агаарын цэргийн командлалын Тэргүүний удирдах ажилтан"-аар Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, "Агаарын цэргийн командлалын Тэргүүний ахлах мэргэжилтэн"-ээр Сургалтын хэлтсийн дэд хурандаа О.Амарсанаа, "Агаарын цэргийн командлалын Тэргүүний мэргэжилтэн"-ээр Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дэд хурандаа С.Батзориг,  "Агаарын цэргийн командлалын Тэргүүний удирдах албан тушаалын ахлагч”-аар ахлагч Д.Эрдэнэцэцэг, "Агаарын цэргийн командлалын Тэргүүний гүйцэтгэх албан тушаалын ахлагч”-аар ахлах ахлагч Д.Түвшинбилэг, "Агаарын цэргийн командлалын Тэргүүний ажилтан алба хаагч”-аар Д.Баттөмөр нар тус тус тодорлоо.

     Шагналыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат нар гардуулан өглөө.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646