Агаарын цэргийн командлагчийн тушаалаар харьяа ангиудад шаардлагатай байгаа албан тушаалтны нөхөн хангалтыг хийх зорилгоор планшет, радиотелеграфчины дамжаа Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна.
Тус сургалтын төвийн даргаар ахлах дэслэгч А.Мягмарсүрэн ажиллаж байгаа бөгөөд сургалтад цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халагдсан, олон улсын хэмжээний мастер сургагч ахлагч Ц.Болдбаатар, ахлах ахлагч У.Удаахцэцэг нар багшилж өөрсдийн мэргэжлийн ур чадварыг залуу боловсон хүчинд зааж сургаж байгаа юм.
Бэлтгэл сургагч ахлагч Ц.Болдбаатар: Энэхүү дамжааны сургалт Агаарын цэргийн анги, салбаруудад зарлангийн болон бодит байг хэрхэн хүлээн авах, дамжуулалт хэрхэн явагддагийг ажлын байрны нөхцөлд ойртуулан явуулж буйгаараа онцлог болж байна. Суралцагсад маань бүрэн дадлагажиж, 100% бэлтгэгдсэнийхээ дараа ажлын байрандаа томилогдон ажиллах болно.
Хошууч Л.САРАНЗАЯА