• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

БЭЛЭН БАЙДАЛ НЭН ТҮРҮҮНД
Нийтэлсэн: 2023-12-15 16:19:08
Үзсэн: 548

БЭЛЭН БАЙДАЛ НЭН ТҮРҮҮНД
Нийтэлсэн: 2023-12-15 16:19:08 Үзсэн: 548



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ангиудын холбооны албаны бүрэлдэхүүний  онолын мэдлэгийг шалгах, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа.

     Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт халдлага, түрэмгийллээс өөрийгөө хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлэхийн тулд холбооны бэлэн байдал хамгийн чухал асуудал мөн билээ.

     Энэхүү сургалтын зорилго нь Зэвсэгт хүчний Агаарын цэргийн холбооны  албаны бүрэлдэхүүний бэлэн байдал, бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн түвшинг үнэлж, чадамжийг дээшлүүлэхэд оршино. Тус сургалт нь онолын мэдлэг олгох, бүлгийн дадлага, туршилт судалгааны ажил явуулах гэсэн 3 үе шаттай явагдсан юм.

     Мөн цэргийн холбоочдын нэгдмэл зорилго, төрлийн цэрэгт ашиглагддаг холбоо, мэдээллийн техник хэрэгслийн ижил төстэй тал, ажиллах зарчмын ялгааны талаар ЗХЖШ-ын Холбоо мэдээлэл технологийн хэлтэс, Тусгай хүчний цэргийн командлалын Холбооны хэлтэс, “Харрис” компанийн Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн газраас холбогдох бүрэлдэхүүн ирж сургалт орлоо.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56014
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51986
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50106
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49105
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48938
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48647