• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ ТӨГССӨН БҮРЭЛДЭХҮҮН ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-11-23 11:00:34
Үзсэн: 1422

АНХАН ШАТНЫ СУРГАЛТЫГ ТӨГССӨН БҮРЭЛДЭХҮҮН ЦЭРГИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Нийтэлсэн: 2023-11-23 11:00:34 Үзсэн: 1422



     ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа ангиудад офицер, ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдон ажиллаж байсан алба хаагч нартай Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байсан цэргийн анхан шатны бэлтгэл, сургалт амжилттай явагдан дуусаж алба хаагчид эх орноо батлан хамгаалахаа андгайлан цэргийн тангаргаа өргөлөө.

      Тус сургалт нь шинээр цэргийн албанд томилогдсон бүрэлдэхүүнийг цэргийн албаны нөхцөлд дасган, цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олгож, албан үүрэгт нь сургах, бие бялдар болоод сэтгэл зүйн хувьд бэлтгэх зорилготой юм.

     Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын ахлагч тэргүүн ахлагч Н.Баасан, Агаарын цэргийн  штабын дарга бригадын генерал Б.Эрдэнэбат, Агаарын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Н.Баттөмөр, Агаарын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Ж.Одсүрэн болон тангараг өргөх бүрэлдэхүүний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

     Цэргийн анхан шатны бэлтгэл, сургалтын их эмч энгийн А.Бэрхболд ажиллахын зэрэгцээ сургалтад хамрагдан энэ өдөр тангараг өргөснөөр хос тангарагтан болсон юм. Тэрээр “Би эрдэмт хүний амь нас эрүүл мэндийн төлөө эмчийн тангаргаа өргөсөн бол өнөөдөр эх орныхоо төлөө эр цэргийн тангараг өргөж хос тангарагтан болж буйдаа туйлын баяртай байна” гэж хэлсэн юм.

     Тэргүүн ахлагч Д.Батхүдэр

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56014
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51986
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50106
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49105
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48938
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48647