• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЯВГАН МАРШ ҮЙЛДЭН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ АНГИУДТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2023-11-03 13:56:22
Үзсэн: 749

ЯВГАН МАРШ ҮЙЛДЭН ЦЭРГИЙН ХҮРЭЭНИЙ АНГИУДТАЙ ТАНИЛЦАВ
Нийтэлсэн: 2023-11-03 13:56:22 Үзсэн: 749



     Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн сургуулийн жилийн нээлт төлөвлөгөөний дагуу хоёрдах өдрөө үргэлжилж байна.

      Бүрэлдэхүүн цугларах дохиогоор ажиллаж 30 километрийн явган марш үйлдсэн юм. Явган маршийн үеэр сэтгэл зүйн бэлтгэлжилтийг шалгах, үүссэн нөхцөл байдалд ахлах даргын шийдвэр гаргах чадвар, дараагийн ажиллагаанд хэрхэн шаламгай шилжиж ажиллах чадвар зэрэг сорьж тусгай төлөвлөгөө боловсруулан хэд хэдэн цагийн байдал үүсгэн дадлагаар ажилласан юм.

     Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн томилогдсон бүрэлдэхүүн амьд гарах арга, ухааны сургалт орсон ба хүн нэг бүрийн аранзанд байх хэрэгслүүд, тэдгээрийг хээрийн нөхцөлд хэрхэн яаж олон үйлдлээр ашиглаж болох талаар сурган зааварлах хичээл явууллаа. Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Мөнх-Ирээдүй тусгай хүчний алба хаагчдад хандан үг хэлэхдээ “Зэвсэгт хүчний шүхэрчин дайчин та бид салшгүй уялдаа холбоотой, хамтын ажиллагаатай зорилго нэгтэй нэг хамт олон яахын аргагүй мөн. Та бүхний болон нийт шүхэрчин дайчиддаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Цаг ямагт тэнгэр нь цэлмэг, газар нь зөөлөн байх болтугай” хэмээгээд командлалын дурсгалын зүйлийг гардуулан өгсөн юм.

     Явган маршийн явц дах хамгийн онцлог цэг Зэвсэгт хүчний мод үржүүлгийн төв байсан юм. Командлалын хэлтэс, тасгууд хүрээлэн буй орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар хөрсний доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг багасгах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах зорилготойгоор мод тарьсан юм. Учир нь намар мод тарих нь модны суулгац бүрэн гүйцэд ургалттай эрүүл, мод суулгаж үрслүүлэхэд намрын сэрүүн цаг агаар хамгийн тохиромжтойн дээр энэ улиралд хөрсний тогтмол чийгшил нь эх газарт илүү сайн агшилтыг дэмждэг бөгөөд сэрүүн байдал нь суулгацын тогтвортой амьдралыг дэмждэг. Намрын суулгац хавартай харьцуулахад 2-3 долоо хоногийн өмнө идэвхтэй ургаж цэцэглэдэг давуу талтай байдаг байна.

      Өдрийн хооллолтыг хээрийн нөхцөлд зохион байгуулан, мод үржүүлгийн газраас цааш алхаж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын харьяа 120, 326 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус ангиуд 2023 оны хоёрдугаар ээлжийн шинэ цэргээ хүлээн авж цэргийн анхан шатны сургалтыг эхлүүлээд завгүй байсан ч командлалын хамт олонд зориулан зэвсэг, техникийн үзэсгэлэн гаргасан байсан нь тун ч сонирхолтой үйл ажиллагаа болсон юм.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56014
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51986
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50106
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49105
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48938
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48647