
Зэвсэгт хүчний 065 дугаар анги бие бүрэлдэхүүнийхээ оюуны болон сэтгэн бодох чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Ой тогтоолт”-ын сургалтыг зохион байгуулж явууллаа.
Тус сургалтыг ой тогтоолтын дэлхийн рекордыг 4 удаа шинэчилэн тогтоосон, Оюуны олимпийн хүрэл медальт, Дэлхийн ой тогтоолтын хошой мөнгөн медальт, олон улсын хэмжээний их мастер Т.Энхжин удирдан явуулсан. Энэ сургалт нь бие бүрэлдэхүүний төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэн, мэдээллийг системтэйгээр тогтоох, хурдтай сэтгэх аргачлалд сургах, бүтээлч чадварыг дээшлүүлж, суралцах өөрийн арга барилыг бий болгох зорилготой юм.

Ой тогтоол сайн байна гэдэг нь бие бүрэлдэхүүний өдөр тутмын амьдралд тохиолдож буй нэр зүс царай, баримт сэлт, мэдээ, мэдээлэл, цаг хугацаа, үйл явдал болон уншсан, сонссон мэдээлэл буюу нөхцөл байдлыг алдалгүй санах зэрэг зайлшгүй шаардлагатай чадварын нэг болоод байна.
Ахмад З.Анхбаяр