• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

АХМАД ДАЙЧНЫ ДУРСАМЖ
Нийтэлсэн: 2023-09-27 11:25:25
Үзсэн: 647

АХМАД ДАЙЧНЫ ДУРСАМЖ
Нийтэлсэн: 2023-09-27 11:25:25 Үзсэн: 647



     "Би энэ албыг хааж байгаагаараа эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах ариун үүрэг хүлээж байгаа юм шүү гэж цаг үргэлж бодож байсан" хэмээн тэртээ он жилүүдэд өмнийн шаргал говьд алба хааж байснаа дурсан хуучлах өндөр настан Н.Батжаргал гуай алс холын АНУ-аас Монголдоо ирээд удаагүй байгаа ч хамгийн түрүүнд уулзахыг хүссэн хүмүүс нь агаарын хилийн орон зайд хяналт үйлдэж буй агаарын хилчид байлаа.

     Тодруулбал Н.Батжаргал гуай Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Ардын армийн радиотехникийн 113 дугаар тусгай салбарт 1979-1982 онуудад планшетчин байлдагчаар 3 жилийн хугацаат цэргийн алба хаасан юм.

     Бэлтгэл байлдагч Н.Батжаргал гуай 41 жилийн дараа төрөлх ангидаа зочилж ажиллаж байсан планшетынхаа самбараас хүндэтгэлтэйгээр адис авах нь эх орныхоо агаарын хилийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж явсныг илтгэхийн сацуу, яг тэр агшинд түүний нүдэнд тангараг өргөх ахуй цагийн эх орноо гэх итгэл үнэмшил, чин зориг, залуухан байлдагчийн цог золбоо гялалзан гялтганаж байлаа.

     Тэрээр одоо алба хааж байгаа залуучуудад хандаж өргөсөн тангарагтаа үнэнч, чин сэтгэлээсээ албаа хаахыг зөвлөөд, эх оронч үзлийн их сургууль бол яахын аргагүй цэргийн алба мөн. Миний амьдралд тод үлдсэн дурсамжуудыг би гурван жилийн албандаа эх орондоо өргөсөн тангараг, цурам хийлгүй манаж хоносон цэлмэг хөх тэнгэрт наран мандах энх тайван өглөө бүрээр, хайртай бүхний минь хүлээлт, цэргийн нөхөрлөлөөр бичиж үлдээсэн юм хэмээн нөхдөө дурсан хоолой зангируулан ярих нь залуусын албаны итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, тэд хамтдаа Монгол Улсын агаарын хил тайван байна гэж итгэл төгс хэллээ.

     Мөн Н.Батжаргал гуайг алба хааж байх хугацаанд тус салбарын захирагчаар хошууч Г.Эрдэнэцогт ажиллаж байсан гэх ба 1982-1983 оны сургуулийн жилийн командлалын шалгалтад онц дүнтэй шалгагдаж, Армийн “Онц” салбар болж, Зөвлөлт Холбоот Улсаас Монгол Улсад сургагч нисгэгчээр ажиллаж байгаад албан үүргээ гүйцэтгэж байхдаа осолдон нас барсан цэргийн нисгэгч А.А.Тарасовын нэрэмжит салбар болгон дурсгалыг мөнхжүүлж байсан тухай дурсан ярьсан юм. Монгол улсынхаа агаарын хил, агаарын орон зайн аюулгүй байдлыг хангах чухал албанд нь өндөр амжилт хүслээ.

хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 591
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56017
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51990
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50110
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49108
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48941
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48650