• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖЭЭ
Нийтэлсэн: 2023-09-25 11:11:47
Үзсэн: 354

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖЭЭ
Нийтэлсэн: 2023-09-25 11:11:47 Үзсэн: 354



     Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор Монгол Улс жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдөр “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүр тэмдэглэн ирсэн. Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 104, 252, 278, 322 дугаар байгууламж,  тусгай ротын алба хаагчид энэхүү өдөрт зориулж хэлмэгдүүлэлтийн үр дагавар, хор уршгийг хойч үедээ тайлбарлан таниулах, хэлмэгдүүлэлт болон цагаатгалын үйл явцын талаар мэдлэг, мэдээлэл олгох ажлыг өөрсдийн байрлах орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид, сурагчдын дунд зохион байгуулсан юм.

     Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын “Хамаг Монголчууд бүү мартагтун” төслийн хүрээнд зохион байгуулсан “Хэлмэгдүүлэлт ба цагаатгал” сэдвээр хийсэн танилцуулга, мэдээллийг дамжуулан хүргэсэн юм.

     Хэлмэгдүүлэлтийн үеийн тухай: 1937 оны 09 дүгээр сард Бүрэн эрхт онцгой комисс байгуулагдсан ба 1939 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл нийт 51 удаа хуралдаж нийт 20.000 хүнд цаазаар авах ял, 5.000 гаруй хүнд 5-10 жилийн хорих ял ногдуулж байжээ. 1922-1990 оны хооронд ойролцоогоор 45.000-55.000 хүнийг хэлмэгдүүлсэн тухай тоо баримт байдаг байна.

     Халуун итгэл цөхөрсөн

     Хатан зүрх шархирсан

     Хар дарсан жилүүдийг

     Хамаг Монголчууд бүү мартаг. Мартаж болохгүй, давтаж болохгүй гашуун түүхийг сануулах, хойч үедээ таниулах, соён гэгээрүүлэх нь та бидний үүрэг мөн.

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 591
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56017
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51990
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50110
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49108
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48941
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48650