• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХУРДАЧ РАДИСТ-2024 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-11 11:00:40
Үзсэн: 379

ХУРДАЧ РАДИСТ-2024 ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2024-04-11 11:00:40 Үзсэн: 379



     Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 43 жилийн ойг угтан, ахлагчийн жилийн хүрээнд зохион байгуулж буй БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит “Хурдач радист-2024” тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.

     Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах шинжээч хурандаа Г.Одбаяр, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч хурандаа Б.Мөнх-Ирээдүй, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана нар оролцсон юм.

     Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат: Одоогоос 43 жилийн тэртээ Монгол хүн сансарт нисэж, Монгол Улс дэлхийн улс орнуудаас сансарт хүнээ нисгэсэн 10 дах улс, сансар ниссэн 101 дэх нисгэгчтэй болсон гээд Монгол Улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдсэн үйл явдлууд болсон билээ. Хошууч генерал Ж.Гүррагчаа нь 60 жилийн түүхт Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн радиотелеграфчинаар алба хааж байсан анхны хугацаат цэргийн алба хаагчдын нэг байсан гэдгийг онцлон дурдмаар байна. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг гэж ярьдаг. Орчин цагийн Зэвсэгт хүчний баяр, бахдал болсон эрхэм хүмүүний үйлийг хүндэтгэн “Хурдач радист” тэмцээнийг түүний нэрэмжит болгон Агаарын цэргийн командлалаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Энэ тэмцээнд радио спортын улсын болоод олон улсын зэрэг дэвтэй олон тамирчид оролцон өрсөлдөж байгаа нь тэмцээний чанар чансаа, ач холбогдлыг илтгэж буй хэрэг бизээ” хэмээгээд нийт баг тамирчдад өндөр амжилт хүсэн ерөөлөө.

     Тус тэмцээнд ЗХЖШ, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал болон Хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги, байгууллагуудын 9 баг тамирчид авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа сорих юм.

 

     Энэ жилийн тэмцээнийг Зэвсэгт хүчний 065 дугаар анги болон “Морзе РСТК” радио спортын төвтэй хамтран зохион байгуулж байгаа ба удирдамжийн дагуу даалгавруудыг гүйцэтгэн текстийг хамгийн өндөр хурдаар хүлээн авсан, нэвтрүүлсэн, дуудлага хүлээсэн болон холбоо барих дасгалуудаар оноог өгч, өндөр онооны системээр дүгнэж байр эзлүүлнэ.

     Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ...

Хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643