• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БҮРЭЛДЭХҮҮНИЙ АЖИЛЛАХ ОРЧИН САЙЖИРЧ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-18 14:00:54
Үзсэн: 191

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БҮРЭЛДЭХҮҮНИЙ АЖИЛЛАХ ОРЧИН САЙЖИРЧ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-18 14:00:54 Үзсэн: 191



     Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 252 дугаар тусгай ротын захирагч орон нутгийн удирдлагуудад бие бүрэлдэхүүний ажиллах орчныг сайжруулахтай холбоотой санал дэвшүүлснийг Өмнөговь аймгийн удирдлагууд дэмжин аймгийн Засаг даргын захирамж,  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн дагуу орон нутгийн хөгжлийн сангаас шаардагдах материалын төсвийг шийдэж өгчээ.

     Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдснаас хойш цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд тэртээ 1990 оноос улсыг болон цэргийг агаарын довтолгооноос хамгаалах анги, салбар мэргэжлийн бүрэлдэхүүнтэй байх бодлогын хүрээнд хугацааны цэргийн алба хаагч Агаарын цэрэгт үүрэг гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн байна.  Энэ үеэс цомхон бүрэлдэхүүнтэй болсноор ротын байрлалд байх цэргийн гал тогоо 31 жилийн турш үйл ажиллагаа явуулаагүй хадгалагдан үлдсэн байсныг тус ротын бие бүрэлдэхүүн өөрсдийн хүчээр сэргээн засаж цэргийн гал тогоо, амралтын байрын зориулалтаар тохижуулан бэлэн болгосноо улсын комисст хүлээлгэн өгөөд байна.

     Хооллох заал, амралтын байрны нөхцөл сайжирснаар бүрэлдэхүүний ажиллах тав тухтай орчин бий болохоос гадна нийгмийн хариуцлагын хүрээнд амрах байрандаа цаг агаарын хүндэрсэн нөхцөлд, онцгой байдлын яаралтай тусламжийн үед орон нутгийн иргэдийг болон орон нутгийн томилгоот бүрэлдэхүүнийг байрлуулж  байх санаачлагыг ротын удирдлага гаргасан байна. Ингэснээр дан ганц энэ ажлаар бус төрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа тасалдалгүй явагдах, харилцан дэмжлэг үзүүлж ажиллах нөхцөл бүрдэж цаашид хамтран ажиллах суурь тавигдаж байгаа юм.

хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 591
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56017
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51990
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50110
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49108
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48941
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48650