Жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний өдөр том, жижиггүй хүн бүхний яагаад ч юм мэдэхгүй сэтгэл догдлуулсан, гэгээхэн гэгээлэг, амьдарлын дурсамж дүүрэн өдөр яахын аргагүй мөн билээ. Энэ өдөр Монголын мянга, мянган гэрэлт ирээдүй болсон бяцхан үрс эрдмийн их өргөөнөө хөл тавьж, ээж, аавынхаа гараас хөтлөн алхаж байна. Тэдний нэгээхэн хэсэг нь агаарын хилчдийн үр сад юм.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа, Завхан аймаг дахь 325 дугаар ангийн захирагч хурандаа Б.Баярсайханы 09 сарын 01-ний өглөө охиноо сургуульд нь хүргэж өгөх хүндтэй үүргээ биелүүлэхээр алхаж яваа зураг олон нийтийн сүлжээнд тавигджээ. Хурандаагийн охин Б.Нандинхишигийн хөгжилтэй, хэвлүүхэн яриагаар өнөөдөр уншигч та бүхэнд эерэг мэдээлэл хүргэе.
Ээж: За ингээд хичээл эхэллээ дээ. гээд жаалхан охиноо өхөөрдөнгүй хархад, охин аанай л хэвлүүхэн зангаараа:
- Ямар анх удаа орж байгаа биш дээ ээж минь... тэрээр ийн хэлэх нь Б.Нандинхишигийг хоёрдугаар ангийн сурагч болсныг илтгэх ажээ. Жил гарангийн өмнө хурандаа тушаал авч Завхан аймагт томилогдсон билээ. Хурандаагийн томилолтын тушаалыг давхар авсан тэдний гэр бүл хотоос шилжихэд хамгийн их цэцэрлэгийн найзууддаа хорогдож байсан нь Нандиа байсныг би тодхон санаж байна. Айлын багууд адтай байдаг болоод тэр үү жилийн дотор Нандиа хэзээний бүх зүйлийн, шинэхэн танилуудынхаа арга эвийг олчихсон адтай, сэргэлэн охин.
Хурандаа Б.Баярсайхан Зэвсэгт хүчинд алба хааж эхэлсэн цагаасаа хойш алслагдсан орон нутаг дахь тусгай салбарууд, анги, командлал гээд цэргийн албыг шат дараатайгаар хааж яваа туршлагатай боловсон хүчин. Тэднийх ам бүл 6. Дөрвөн хүүхдээ эрдмийн их өргөөнд анхлан оруулсан 09 сарын 01-ний дөрвөн өглөө, дөрвөн өөр аймагт алба хаасан он жилүүдийг, сайн сайхан дурсамжийг санагдуулдаг байх. Том охин Б.Буянжаргал нь Ерөнхий боловсролын 7 өөр сургуульд суралцсан төгссөн байдаг. Цэргийн хүний гэр бүл цэргийн даргын тушаалыг хамтдаа биелүүлдэг нь энэ л албаны онцлог. Монголын ирээдүй болсон эх оронч иргэд агаарын хилчдийн гэрт өсөн торниж байна. Тэдний ирээдүй яг энэ өдөр шиг үргэлжид баяр жаргалтай, Монголын хөх тэнгэр шиг цэлмэг, Агаарын хил шигээ халдашгүй, ариун байх болтугай.
Хурандаа хэлэхдээ: Улсын минь газрын болон, агаарын хил доторх орон зайд Монгол хүний үнэт зүйл, үндэсний баялаг, хайртай дотны бүхэн минь оршдог учир хил, хэл, мал гуравтай байхад хэн баян, Монгол баян. Үрсээ нандигнан хайрладаг шигээ Монгол Улсын агаарын хилийн халдашгүй дархан байдлыг нүд цавчилгүй хамгаалан байгаа нийт агаарын хилчдийнхээ хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе гэсэн юм.
Хошууч Л.САРАНЗАЯА