• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-26 12:07:08
Үзсэн: 856

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн: 2020-05-26 12:07:08 Үзсэн: 856



     Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой энэ сарын 25-ны өдөр тохиолоо.

     Тус өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн хамт олон хэлтэс сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж явууллаа.

     Сурталчлах ажлын хүрээнд Агаарын цэргийн командлал, харьяа ангиудын удирдлагуудын дунд нөхөрсөг гар бөмбөг, ширээний теннисний тэмцээн, Монгол Улсын гавьяат нисгэгч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хурандаа Дугарын Цэрэндоржийн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, Монгол Улсын цэргийн нисэх хүчинд ашиглаж байсан онгоцнуудын макетын үзэсгэлэнг дэлгэж, Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүнд болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын бүрэлдэхүүнд үзүүлж сонирхууллаа. Үзэсгэлэнгийн үеэр “Өдрийн оддын зүгт” Монголын уран сайхны киног үзүүлж тус үзэсгэлэнг үзэж сонирхсон бүрэлдэхүүнд Улсын нисэхийн хэлтсийн хамт олноос Монгол Улсад нисэж байсан нисэх онгоцны түүхийг харуулсан гэрэл зурагтай хуанлийг дурсгал болгон өглөө.

     Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн бүрэлдэхүүн баярын хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж тус өдөрлөгт Агаарын цэргийн штабын дарга бригадын генерал Б.Батбаяр болон Агаарын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн оролцлоо. Тус өдөрлөгийн хүрээнд Ми-24В онгоцны зэвсэглэл, холбоо, навигаци, аэродром, газрын тусгай үйлчилгээний техник хэрэгслүүдийг дэлгэн танилцуулсан. Энэ үеэр ажил үүргээ манлайлан гүйцэтгэж байгаа цэргийн алба хаагчдыг одон, медалиар шагнаж урамшуулснаас гадна ахлах дэслэгч М.Бат-Өлзий, дэслэгч Х.Хангал, дэслэгч Г.Амарсайхан нар сургууль дадлагын нислэг үйлдэж, аэродромын ройнд бие даасан нислэг үйлдэх эрх авсан нь онцлох үйл явдал боллоо.

     Нисэх хүчний түүхээс дурдвал 1925 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ю-13 загварын онгоцыг Зөвлөлтийн нисгэгч А.А.Лапин ахлан Улаан-Үүдээс нисгэж тухайн үеийн Улаанбаатар хотын Консулын дэнж одоогийн офицеруудын ордны тойрог дээр буулт хийсэн цаг үеэс эхлээд манай оронд нисэх хүчин үүссэн гэж үздэг.

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644